Кундуз хотыг босогчдоос эргүүлэн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-01 12:28:47

КАБУЛ. /BBC/. Улсынх нь хойд нутагт оршдог Кундуз хотыг “Талибан” хөдөлгөөний босогчдоос эргүүлэн авснаа Афганистаны хүчнийхэн мэдэгдэж байна.

Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн хотод хяналтаа тогтоосон бөгөөд одоо цэвэрлэх ажиллагаа явуулж байна гэж тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Седик Седики "Твиттер" сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

Энэ мэдээллийг мөн тус улсын цагдаагийн газар нотолсон байна.

Харин “Талибан” хөдөлгөөнийхөн одоогоор дээрх мэдэгдэлд тайлбар өгөөгүй байна.

Д.Жаргал

相关新闻
注释