Бөхай тэнгисийн дагуух бүсийн хөгжлийг чухалчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 12:22:57

Хятадын Төрийн зөвлөл саяхан Бөхай тэнгисийн эргэн тойрны бүсийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг баталлаа.

Бээжингийн Шинжлэх ухааны академийн дэд захирал Жао Хүн хэлэхдээ, Бөхай тэнгисийн эргэн тойрны нутгийн хамтын ажиллагаа хөгжлийг зохицуулах механизмыг Бээжин удирдан зохион байгуулах бөгөөд бодит үүрэг гүйцэтгэж, тус бүсийн хөгжилд бодлого системийн сайн орчинг буй болгохыг зорино гэж тус хөтөлбөрт тодорхой тэмдэглэсэн гэжээ. Бөхай тэнгисийн эргэн тойрны нутаг гэж Хятадын умард, зүүн хойд, баруун хойд бүсийн уулзар, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Ляонин, Шаньдүн, Шань Ши, Өвөрмонгол зэрэг мужийн зэрэглэлийн засаг захиргааны долоонрайоныг хамарч байна. Тус бүс Хятадын тавны нэг хэмжээтэй талбайг эзэлдэг, ерөнхийлсөн давуу тал, хөгжлийн нөөц хамгийн ихтэй эдийн засгийн өсөлтийн цэгийн нэг юм.

Б.Занданхүү. Хөххот. 2015.10.01

相关新闻
注释