ОБЕГ цасан шуурганаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 11:15:43

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, цасан шуурга болох төлөвтэй байгаа тул ОБЕГ-аас нийт улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслээр зорчигчдод сэрэмжлүүлэв.

Тухайлбал, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн зарим нутгаар 10-15 см цасан бүрхүүл тогтсон байна. Цаашид ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх тул алс замд гарахаар зэхэж байгаа иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангах хэрэгтэй. Мөн дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ж.Батсайхан

相关新闻
注释