Дамжуулах төвийн цахилгааны асуудал шийдэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 10:31:11

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Дулаан дамжуулах 1, 2-р төвийн угсралт, холболтын ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ.

Гэвч тус дулаан дамжуулах төвийн цахилгааны асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Уг асуудлыг аймгаас шийдэж өгөхийг тус байгууллагын удирдлагаас хүсчээ. Цахилгаанаа татчихвал хяналт тохируулгын ажил хийгдэнэ гэдгийг гүйцэтгэгч Улаанбаатар хотын “Набсан” ХХК-ийн удирдлага хэлэв. Харин Дулаан дамжуулах 3-р төвийн карказ, өрлөгийн ажил одоогоор ид хийгдэж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

相关新闻
注释