Оюутолгойн далд уурхайн санхүүжилт оны эцэст тодорхой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-30 18:17:05

Уул Уурхайн сайд Р.Жигжид Оюу Толгой компанийн өгсөн мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт энэ оны сүүлээр тодорхой болно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, "Оюутолгой компани далд уурхайн  санхүүжилтийг Олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоо мэдэгдсэн. Тиймээс энэ оны сүүлээр далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийн асуудал тодорхой болох байх. Өнгөрсөн наймдугаар сард Рио Тинтогийн удирдах зөвлөл  далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын санхүүжилтийг баталсан. Энэ дагуу далд уурхайг ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмж, бэлтгэлээ базааж байгаагаа дуулгасан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл далд уурхайн ТЭЗҮ-ийг хүлээн авсан" гэлээ.

 Б.Заяа

相关新闻
注释