Багш-2015” спортын бага наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:46:05

Багш нарын баярыг угтан Өмнөговь аймгийн сургууль цэцэрлэгийн багш нарын авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, спортын шилдэг залуусыг тодруулах зорилгоор "Багш-2015" спортын бага наадмыг зохион байгуулж байгаа юм.

Спортын наадам нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж, багийн оноогоор Улсын тэргүүний 3-р сургууль "Тэргүүн байр"-ыг эзэлж Өргөмжлөл Цом гардан авлаа. Тэргүүн дэд байрыг Манлай сумын баг тамирчид, харин гутгаар байрыг Үндэсний лаборатори 1-р сургуулийн баг тамирчид эзэлсэн юм. Гар бөмбөгийн тэмцээнийг ахмад багш АБТА А.Өөдөс агсны нэрэмжит болгон зохион байгуулж, уг тэмцээний шагналыг тэдний гэр бүл,үр хүүхэд ивээн тэтгэгчид хамтран гардуулж өглөө. Мөн бусад төрөл тус бүр дээр 1,2,3-р байр эзлүүлэн  алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнав. Спортын наадмыг улсын тэргүүний 3-р сургуулийн Захиргаа , биеийн тамирын баг нэгдэл хариуцан авч амжилттай зохион байгуулсан юм.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

 

相关新闻
注释