“Бид Баруун-Уртдаа хайртай” буухиа аянаар хотоо цэвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:29:50

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын залуучууд санаачлан  “I LOVE BARUUN-URT”  буухиа аяныг  хот даяар өрнүүлж байна.

Баруун-Урт хотын ил задгай хогийг  албан байгууллага, хамт олны хүчээр цэвэрлэж, цэмцгэр эко орчинд ажиллаж амьдрах, бүх нийтээрээ хотын соёлд суралцахад нөлөөлөхөд уг аяны зорилго чиглэгджээ. Санаачлагч залуус Баруун-Урт голыг цэвэрлэж  аянаа эхлүүлэн дараагийн байгууллагаар Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын хамт олныг сонгож  шилжин явах зүрхэн хэлбэрт цом, ногоон бүч хоёроо хүлээлгэж өгчээ. Буухиа аянг хүлээж авсан байгууллага хотынхоо тодорхой нэгэн  объектийн ил задгай хогийг 3 хоногийн дотор цэвэрлэж дараагийн байгууллагадаа шилжүүлэх юм байна.

Г.Сүхээ

相关新闻
注释