60 машины зогсоолтой худалдааны төв баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:26:15

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж байгаа Худалдааны төвийн барилгын цахилгааны ажлыг хийхээр тендерт ялсан “Оюут гол” ХХК-ийн ажил эхлээгүй байна.

Энэ байдал нь Худалдааны төвийн ажил удаашрахад нөлөөлж байна хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлага хэллээ. Одоогоор тус барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байгаа гэнэ. Уг нь худалдааны төвийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Өсөх-Урам” ХХК ирэх 10 сарын эхээр хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Тус худалдааны төв нь давхартаа 2400 мкв талбай бүхий хоёр давхар байх бөгөөд зураг төслийн дагуу гаднаа 60 машины зогсоолтой байх юм байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻
注释