Дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:23:57

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төмрийн хүдрийн “Төмөртолгой”, “Төмөртэйн” уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулж, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Уурхайн зүгээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10кв-ын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах 110кв-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6кв-ын 16МВА чадалтай Төмөртэйн дэд станцыг ашиглалтанд оруулсан зэрэг аймаг, орон нутагт ашиг тусаа өгөх хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км төмөр замын газар шорооны ажлын явц өнөөдөр 90 гаруй хувьтай явагдаж байгаа ажээ.

Түүнчлэн концессын гэрээнд тусгагдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэлх 102.8 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байгаа юм.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻
注释