“Эрдэнэт Бизнес Хөгжлийн төв” –ийг 73.5 сая төгрөгөөр байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 14:42:36

Оймс, гутал үйлдвэрлэх, сүлжмэл эдлэл хийх, гэр ахуйн цахилгаан засвар гэсэн таван төрлөөр бизнес эрхлэгчдийг бойжуулах “Эрдэнэт Бизнес хөгжлийн төв”  нээлтээ хийлээ. Эхний ээлжинд гурван төрөлд долоон бойжигчийг чадавхжуулахаар болов.

Эл төвийг нээхэд Хөдөлмөрийн хэлтэс 6.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, орон нутгийн төсвөөс 32 сая төгрөгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардал 35 нийт 73.5 сая төгрөгийн санхүүжилт гарчээ. Дээр дурдсан таван чиглэлд иргэд төсөл бичиж бойжих хүсэлтээ илгээнэ. Үүнээс хамгийн шилдгийг нь бойжигчоор сонгох аж. Ингэснээр туайн бойжигч төрийн байгууллагуудтай харьцах, компани үүсгэн байгуулах, бизнес сургалтуудад хамрагдах гээд олон талын мэдлэг хуримтлуулах юм. Уг төв хамгийн багадаа 12 бизнес эрхлэгчийг бойжуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Эрдэнэт Бизнес инкубатор” төв нь “Мэдлэгт суурилсан Эрдэнэт”, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻
注释