Боловсролын байгууллагуудын 40 хувь нь камерын хяналттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 13:04:01

Энэ хичээлийн жилийн байдлаар Дорнод аймгийн 26 сургуулийн 12 нь, 30 цэцэрлэгийн 11 нь камерын хяналтын систем суурилуулжээ.

Өөрөөр хэлбэл боловсролын байгууллагуудын 40 гаруй хувийн үйл ажиллагааг хянах боломжтой болоод байна. Энэ жил камержуулалт хийлгэх хүсэлтээ таван сургууль, долоон цэцэрлэг ирүүлсэн бөгөөд хичээлийн жилдээ багтаж камерын асуудлыг шийдэх юм байна.

Сургууль цэцэрлэгүүдэд камер тавьснаар багш, сурагчдын хичээллэх явцыг тухайн байгууллагын удирдлагууд төдийгүй эцэг эхчүүд ч хянах боломжтой болсон. Энэ нь сургалтын чанарыг сайжруулаад зогсохгүй багш-сурагчид болон хүүхдүүдийн хооронд гардаг элдэв зөрчил, зодоон цохион, авлига зэрэг хууль бус үйлдлээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм.

Б.Туяа

相关新闻
注释