Ургацын мэдээг долоо хоног бүр мэдээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:57:48

Төв аймгийн засаг даргын 372 дугаар захирамжаар  ургацын штаб байгууллаа.

Үр тариаг шууд хураахад хэрэглэх тоног төхөөрөмж бэлдэх, ялангуяа үтрэм дээр чийгтэй будаа буусан үед цэвэрлэгээний машины засвар үйлчилгээнд онцгой анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, таримал ургамлыг хамгаалах,нөөцлөх чиг үүрэг бүхий уг штаб долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт 70273066 жижүүрийн утсанд хураалт дуусах хүртэл нөхцөл байдлыг тогтмол мэдээлж ажиллана. Штабын даргаар засаг дарга Д.Баярбат,орлогчоор Ү.Батчулуун, нарийн бичгийн даргаар н.Мөнгөнзул, гишүүдээр Ю.Бямбацогт, Л.Даваасүрэн, Г.Хүрэлбаатар, Н.Төмөрбаатар,А.Батбаяр, А.Бат-Эрдэнэ гэх мэт төрийн байгууллагын удирдлага сонгогджээ. Орлогч дарга Ү.Батчулуун Жаргалант, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ю.Бямбацогт Заамар, Хүнс хөдөө аж ахуйн газрын Л.Даваасүрэн Цээл,Газрын харилцааны Г.Хүрэлбаатар Баянчандмань, Онцгой байдлын Н.Төмөрбаатар Угтаалцайдам, Цагдаагийн газрын А.Батбаяр Борнуур гэх мэт сумыг тус бүр хариуцаж,ирэх сарын 1-ээс томилогдсон хэсэгтээ ажиллана.  

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻
注释