Хүүхдэд ээлтэй хөдөлгөөнд Тахарын албаныхан нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:04:59

Хүүхдэд ээлтэй хөдөлгөөн өрнүүлж гэр бүл, байгууллагын хөгжилд суурилсан хүүхэд нэг бүрийн хөгжил хамгаалалд хамтдаа туг, цом, дэвтэрийг аймгийн Шүүхийн шийдвэрийн албанаас наймдугаар тойргийн Тахарын албаны хамт олон хүлээн авлаа.

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын захирамжаар дээрх туг, цом, дэвтэрийг аймгийн албан байгууллагаар 7 хоногийн хугацаатай аялж байгаа юм.

 Тус хамт олон “Бидний гэр бүл”, “Тахар хүү” арга хэмжээнүүдийг зохион байгуулж идэвхитэй оролцсон хүүхдүүддээ дурсамж хадгалуулсан ба ажилтан албан хаагч, тэдний гэр бүлд хүүхдийн суурь хүмүүжлийн талаар “Үндсэн мэдлэг” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. 

Б.Гантуяа

 

 

相关新闻
注释