Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбарыг Дундговь аймагт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:02:58

Салбар холбоог байгуулах уулзалт зөвлөгөөн өнөө өглөө Мандалговь хотод болж,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч тавь гаруй иргэн хүрэлцэн ирсэн юм. Тэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүний үнэмлэхээ гардаж,  салбар холбоог орон нутагт удирдан ажиллах тэргүүнийг нэр дэвшүүлэн сонголоо.

Салбар холбооны тэргүүнд нэр дэвшигчдээс МСҮТ-ийн сургалтын менежер Ж.Эрхэмбаяр хамгийн олон санал авсан ч өөрийн хүсэлтээр татгалзаж, удаахь саналын тоогоор Сайнцагаан сумын “Дэлгэрэх бүрд” ХХК- ийн захирал Ц.Отгонбаяр Дундговь аймаг дахь Баялаг бүтээгчдийн холбоог удирдан ажиллахаар болов.

Салбар холбоог байгуулах үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ, ирэх 2016 оныг Дундговь аймаг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгож ажиллана гэлээ.

Мөн энэ уулзалтад хүрэлцэн ирсэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч. Даваабаяр “Орон нутгийн хөгжлийг ахиулахад баялаг бүтээгчид маш чухал хувь нэмэртэй. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих ажлын нэн түрүүнд бизнесийн орчныг сайжруулахад бодлогоо чиглүүлэх хэрэгтэй” хэмээх саналыг аймгийн Засаг даргад уламжлав.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释