Барилгын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-29 17:08:52

МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс сэрэмжлүүлэг гаргалаа.

Улирлын онцлогоос хамааран манай улс барилга угсралтын ажлыг ихэвчлэн зуны улиралд гүйцэтгэдэг. Цаг агаар сэрүүсч, хүйтрэх үеэр бага хугацаанд их ажлыг амжуулахаар шахан ажиллах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах магадлал ихэсдэг.

Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсаны ихэнх нь хавар, намрын улиралд гарчээ. Мөн гадна агаарын температур тэгээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, нурах эрсдэл үүсдэг.

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахыг нийт барилга захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт сэрэмжлүүлэв.

Ж.Болор

相关新闻
注释