Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 16:47:44

Монголын Залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд болж байна.

Энэхүү хурлаар хар/цагаан жагсаалт, аравтын систем, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын санал санаачилга, МЗХ-ны байнгын хороодоос санал болгож буй цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Түүнчлэн залуус болон нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлаар Удирдах хороо болон байнгын хороодоос оруулсан тогтоолын төслийг танилцуулж, олонхийн саналаар баталлаа. Тодруулбал, Өршөөлийн хуулиар суллагдсан залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөө аж ахуйн салбарт мал маллуулах, малчин болох сонирхолтой залуусыг өвөл болон хаврын мал төллөлтийн үеэр ажиллуулах “Илгээлтийн эзэн-2” хөтөлбөр, "Соёлын довтолгоо-2" хөтөлбөр, нүүрс хөтөлбөрийг гэр хорооллын ард иргэдэд хүртээмжтэй, ил тод түгээж хэрэгжүүлэх “Шилэн нүүрс” хөтөлбөр, “Паркаа аварья” хөдөлгөөний тухай зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн олон тогтоол баталлаа.

Б.Туул

相关新闻
注释