Гамшгийн аюулыг эрсдэлгүй давахад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 15:22:11

ОБЕГ нь “Мерси кор Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хот, Баянхонгор, Завхан, Увс аймагт энэ сарын 2-23-нд зохион байгуулав.

Сургалтаар зудын гамшгийн үед хэрхэн ажиллах, эрсдлээ хэрхэн тооцох, эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг сургагч багш нарт эзэмшүүлж гамшгийн эрсдэл, эмзэг байдлын талаарх ерөнхий ойлголттой болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга, гамшгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, гамшгийн бэлэн байдал, түүнийг хангахад чиглэсэн мэдлэгийг олгожээ.

Бүсчилсэн сургалтын говийн бүсийн сургалтад 31, хангайн бүсийн сургалтад 47, алтайн бүсийн сургалтад 52, баруун бүсийн сургалтад 47 нийт 177 хүнийг хамруулж, 164 сургагч багш бэлтгэсэн байна. Эдгээр багш нар нь тухайн сум, орон нутагтаа иргэдэд сургалт зохион байгуулах аж.

Б.Туул

相关新闻
注释