Ууган гал унтраах анги Цэргийн гавъяаны улаан тугийн одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 15:11:43

Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр  унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар анги баатарлаг гавьяа, бахархам үйлс бүтээн 1981 онд Төрийн дээд шагнал  Алтангадас одонгоор шагнуулж байжээ. Тэр цагаас хойш нийт 27200 удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9600 эрдэнэт хүний амь нас, төр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 794 тэрбум 920 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.

Энэ үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал хийж байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.

 Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释