АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 14:58:45

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалттай 2015 оны 9 дүгээр сарын 28-нд Гадаад хэргийн яаман дээр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар ярилцав. Элчин сайд Гаалт өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр талын идэвхтэй харилцааг улам өргөжүүлэх, одоо ярьж буй  зарим нэг асуудлыг урагшлуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө товч танилцуулав.

Элчин сайд Гаалт энэ оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихаар төлөвлөөд байна.

相关新闻
注释