Есдүгээр сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-29 09:42:00

08:30 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ойчдын гудамжинд 240 хүүхдийн ортой, 225 дугаар цэцэрлэг нээлтээ хийнэ.

09:00 цагт НИТХ-ын ээлжит 29-р хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ.

09:00 цагт “MNSEC-2015 Мэдээллийн аюулгүй байдал"-ын өдөрлөг, "ХАРУУЛ ЗАНГИ-2015" тэмцээний сүүлчийн шат "The Corporate Hotel & Convention Centre"-т болно.

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан байрны нээлт болно.

10:00 цагт Олон улсын атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны газрын төлөөлөгч Оскар Акуна Хавдар судлалын үндэсний төвд зочилж, эмнэлгийн удирдлагууд болон эмч, техникийн ажилтнуудтай санал солилцоно.

11:00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ашигт малтмалын газар хайгуулын сонгон шалгаруулалтын журмаа зөрчиж, иргэд, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулж байгаа талаар “Баян газрын хишиг” компаниас мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монголын Дүлий Иргэдийн нийгэмлэгээс зарласан "Монгол дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтын талаар болон тус чуулганаас гарсан уриаг танилцуулах хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно.

11:00 цагт Нийслэлийн иргэний танхимд Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал болно.

11:00 цагт Гал унтраах 10 дугаар ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаа болно.

11:00 цагт "Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд" үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

12:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг залилсан хэргийн талаар "Иргэдийн Шударга шүүх" ТББ-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний Мэдээллийн төвд мэдээлнэ

14:00 цагт “Сургуулийн дотуур байрны тулгамдсан асуудал” уулзалт хэлэлцүүлэг Гацуурт тосгоны 85 дугаар сургуульд болно.

14:00 цагт "Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент ирээдүй судлал" сургалт, семинар ШУТИС-ийн Төв номын сангийн 405 тоот өрөөнд болно.

相关新闻
注释