Хөвсгөл аймаг Сүхбаатарын одонгоор шагнагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 15:13:13

Хөвсгөл аймаг тэртээ 1986 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол 29 жилийн дараа төрийн дээд шагнал Сүхбаатарын одонт боллоо.

Шагналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга П.Цагаан ирж гардуусан бөгөөд энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-аас утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хөвсгөл түмний үе үеийн зүтгэлтнүүдийн итгэл зүтгэлийг үнэлж байгаа юм шүү” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хөвсгөл аймаг 125 багтай, баг бүр үүрэн холбоогоор холбогдсон, эмчилгээ, оношлогооны төвтэй, Мөрөн хотод “Шинэ мөрөн” гэдэг хороолол босч байгаа, гурван жилийн дотор 400 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон, гурван жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ-ээр сүүл мушгиж байсан бол өнөөдөр дээгүүр жагсдаг болсон гурван жилийн өмнө 120 км хатуу хучилттай авто замтай байсан бол өнөөдөр 360 км хатуу хучилттай замтай болсон. Гурван жилийн өмнө 200 км шилэн каблеьтай байсан бол өнөөдөр 1000 орчим км шилэн кабельтай болсон зэрэг олон амжилтуудыг үнэлж Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

相关新闻
注释