Мэргэшсэн сэтгэл зүйчдийн семинар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-28 14:34:18

Монголын Залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хороо, “Шинэ эхлэл” сэтгэл зүй хүний хөгжлийн төв, Гэр бүл анхаарлын төв хамтран Мэргэшсэн сэтгэл зүйчдийн семинарыг ирэх сарын 23-24-нд зохион байгуулна.

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд тэр бүр олон улсын стандартад нийцсэн мэдлэг, боловсролыг гадны мэргэшсэн туршлагатай мэргэжилтнээс хямд төсвөөр олох боломжгүй байдаг. Тиймээс тус сургалтаар олон улсын стандартад нийцсэн чанартай мэдээллийг мэргэжлийн байгууллага болон мэргэжилнүүдэд олгох юм.

Сургалтад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгчид, сургуулийн нийгмийн ажилтнууд, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийнхөн, сэтгэл зүй, нийгмийн багш, оюутнууд оролцох боломжтой юм. Сургалтын бүртгэл ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Б.Туул

相关新闻
注释