ШӨХТГ-аас НИТХ-д зөрчил арилгах шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-28 14:34:10

Задгай талбайд автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөлөөс ирүүлсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас хийсэн шалгалтын тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд хүргэв.

ШӨХТГ-аас НИТХ, Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэслийн сэлбэг хэрэгсэл худалдах, зарим аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөхтэй холбоотой гаргасан шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжуудтай нийцсэн эсэхийг шалгасан байна. Шалгалтаар "Да хүрээ", "Өгөөмөр", "Даймонд", "Монбэт", "Дако" , "Старт" зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажилагааг зогсоох, агаарын болон хөрсний бохирдлыг тогтоох, стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоогоогүй байсныг илрүүлжээ. Харин ч НИТХ-ын шийдвэр нь Өрсөлдөөний тухай хууль болон Орон нутгийн өөрөө удирдах зархиргааны байгууллагын хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн болохыг ШӨХТГ-ын улсын байцаагч тогтоосон байна. Тиймээс ШӨХТГ-аас улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг НИТХ-д хүргүүлэх , Өрсөлдөөний тухай хуульд заасан зөрчлүүдийг арилгах шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

 

Ж.Батсайхан

 

相关新闻
注释