Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлээр санал дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 14:21:01

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын санаачилгаар, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага “Жендерийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаар амлалт авах дэлхийн удирдагчдын уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож санал бодлоо илэрхийлэн, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлээр хийх ажлын талаар санал дэвшүүлэв.

Уг уулзалт нь 1995 онд БНХАУ-д болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөөний 20 жилийн ой болон 2015 оны гуравдугаар сард Нью-Йорк хотноо болсон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганаас баталсан “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах” улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Дэлхийн удирдагчдын уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар үг хэлсний дараа дэлхийн улс орны тэргүүнүүд жендерийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах ажилд дэлхий дахинаа тулгарч буй сорилт бэрхшээийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах хөрөнгө нөөцийн талаар санал солилцов.

相关新闻
注释