Дотуур байр ашиглалтанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 12:59:30

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байр шинээр баригдаж ашиглалтанд орлоо.

Хоёр давхар, гал тогоо бүхий, уурын зуухтай 100 хүүхдийн уг байрны барилгыг 1.3 тэрбум төгрөгний өртөгөөр Улаанбаатар хотын “Хөх бүрдийн эх” ХХК-ний барилгачид нэг жилийн хугацаанд чанар сайтай барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Хөхморьт сумын малчид, аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид шинэ байрыг хүлээн авч, барилгын байдалтай танилцлаа. Ийнхүү Хөхморьт сумын малчдын 80 гаруй хүүхэд тохилог дулаан шинэ байрандаа амьдарч сурч эхэллээ.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻
注释