Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-28 11:57:24

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Тус дугаарт “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Үүгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах аж. Мөн оюуны өмчийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, оюуны өмчийг хэрхэн баталгаажуулж, бүртгэх, оюуны өмчийг эзэмших, өмчлөх, ашиглах нөхцөл нь ямар байх, оюуны өмчийн ашиглалтаас олсон орлогыг хэрхэн захиран зарцуулах зэрэг асуудлыг нарийн журамлажээ.

Шинэ дугаарт нийтлэгдсэн “Стратеги батлах тухай” Засгийн газрын тогтоолоор ”Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги"-ийг баталсан аж. Стратегийн зорилтыг хэрэгжүүлэхдээ ямар үйл ажиллагаа явуулах, стратегийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хянах, стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх зэргийг энэ журамд тодорхой тусгажээ. Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг 2015-2018 онд хэрэгжүүлэх юм байна.

Б.Туул

相关新闻
注释