Донбасс дахь сэтгүүлчдэд тавих хяналтыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-28 11:33:28

КИЕВ. /TASS/. Донбасс бүс нутаг дахь Киевийн зэвсэгт хүчнийхний үйл ажиллагаа явуулж буй бүсэд байгаа сэтгүүлчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгахаар төлөвлөж байна гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штабын албан ёсны төлөөлөгч Владислав Селезнев Украины “112” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

"Украины Засгийн газрын нэрлэснээр "терроризмтой тэмцэх ажиллагаа"-ны бүс дэх сэтгүүлчид болон цэргийнхэн хооронд тогтоох хатуу дэглэмтэй холбоотой асуудал хэлэлцэх хөтөлбөрт орсон. Терроризмтой тэмцэх ажиллагааны бүсээс гарч байгаа мэдээлэл талуудын холбогдох бүсэд үүрэг гүйцэтгэж яваа цэрэгт аюул учруулах ёсгүй учраас бид юуг зөвшөөрөх, юуг хориглох талаар тодорхой зааж өгөх ёстой" гэж Владислав Селезнев мэдэгджээ.

Д.Нямтулга

相关新闻
注释