Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 10:34:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж 15 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1. Төрийн өмчийн тухай хуулийн төсөл- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

2.Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

3.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

4.Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН, Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна.

5.Хөрөнгө гаргах тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

6.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудын төсөл- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай- Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.

8.Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх  санал, дүгнэлтийн тухай-Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.

9.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай- Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

10. 2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

11. Мэдээллийн технологи, шуудах харилцаа холбооны салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

13.Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай- Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

14.Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн тухай- Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

15.Бусад асуудал- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр маргааш буюу энэ сарын 29-нд дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.

Ч.Ариунболд

相关新闻
注释