Дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-26 13:14:11

"Урлагийн нийслэл Улаанбаатар" уриан дор зохион байгуулж буй “UB Art Fair 2015” үзэсгэлэн үргэлжилж байна. 

Өчигдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилготой.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын Урчуудын эвлэл, “Profile agency” тус тус ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпараци оролцож байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Маршал арт” галерейд олны хүртээл болно.

Ж.Болор

 

相关新闻
注释