Улаан-Үд, Улаанбаатарын хооронд шууд нислэг эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 18:59:53

ОХУ-ын Эрхүү “Ир Аэро” агаарын тээврийн компани ирэх сарын 9-нөөс эхлэн Улаан-Үд, Улаанбаатар хотын хооронд “Bombardier CRJ-200″ онгоцоор шууд нислэг хийх гэж байна.

Нислэгийн тасалбар 6.5 мянган рублийн үнэтэй бөгөөд Улаан-Үд хотын “Байкал” нисэх буудалд болон интернэтээр зарж эхэлсэн байна.

Шууд нислэгийг долоо хоногт 2 удаа даваа, баасан гаригт үйлдэх гэнэ. Буриад, Монголын нийслэлийн хооронд шууд нислэгтэй байсан боловч алдагдалтай хэмээн 2012 оноос зогсоосон юм. Харин өнгөрсөн жил хоёр улсын хооронд визгүй болсноор жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.

“Монголын жуулчид Улаан-Үдээр дамжин, ОХУ-ын Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москвад зорчиж болох бол Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, ХонгКонг, Шанхайд аялахдаа Улаанбаатараар дайран өнгөрөх тааламжтай нөхцөл бүрдлээ гэж “Ир Аэро” компаниас мэдээлжээ.

相关新闻
注释