Олон улсын залуу циркчдийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-25 17:19:16

Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Олон улсын залуу циркчдийн наадам”-ыг Улаанбаатар хотноо ирэх сарын 12-18-нд зохион байгуулна.

Тус наадмыг зохион байгуулснаар Монголын үзэгчдэд соёлын хүмүүжлийн хүчтэй зэвсэг болж, сэтгэлгээний шинэчлэл авчирахын зэрэгцээ циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх таатай боломж бүрдэх юм.

Түүнчлэн  залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр сууриа тодорхойлох нэгэн цогц томоохон наадам болох юм. Энэхүү наадамд Монгол, Өвөр Монгол, Япон, Казахстан, ОХУ, Буриад, Швейцарь, Вьетнам, Якут зэрэг орны уран бүтээлчид оролцоно.

Дашрамд дурдахад, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн нарын манай улсын урлаг, спортын талбарт нэрээ дуурсгасан олон алдартан циркийн манежнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

Ж.Болор

相关新闻
注释