Хөвсгөл нуураас завиа гаргахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 12:33:59

Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаанаас дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд хандаж энэ сарын 25-наас өмнө Хөвсгөл нуураас өөрсдийн мэдлийн завь, катерыг гаргаж, өвлийн зогсоолд зогсоохыг үүрэг болголоо.

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс цаг агаарын таагүй нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргаж байгаа аж. Мөн өвлийн зогсоолд завь катерыг гаргахдаа аюулгүй ажиллагааны заавар дүрмийг баримтлаж гаргахыг даалгасан байна.

Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуй нэгжид Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Усан замын тээврийн тухай хуулинд заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахыг анхаарууллаа.

Б.Туул

 

相关新闻
注释