ДЭМБ: Европчуудын олонх нь хэт тарган байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2015-09-23 23:53:59

ЖЕНЕВ. /ВВС/. Европын хүмүүсийн олонх нь хэт тарган байгааг ДЭМБ-ын гаргасан тайлан харууллаа.

ДЭМБ-ын тайлангаас үзвэл, Европ тивийн хүн амын 59 хувь нь хэт тарган эсвэл илүүдэл жинтэй байна.

Мөн согтууруулах ундаа болон тамхины хэрэглээний түвшнээрээ Европ дэлхийд тэргүүлж байна.

Үүний уршгаар тус бүс нутгийн залуучууд “өвөө, эмээ шигээ урт насалж чадахгүй” байж магадгүй гэж ДЭМБ-ын албаны хүмүүс анхаарууллаа.

Европт нэг хүнд жилд ногдох согтууруулах ундааны хэмжээ 11 литр байгаа нь дэлхийн дунджаас мөн өндөр үзүүлэлт аж.

ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Зсусанна Жакаб хэлэхдээ, “Хэрвээ архи, тамхины хэрэглээгээ багасгахгүй бол жинхэнэ аюул нүүрлэх эрсдэлтэй байна. Ялангуяа, залуучууд өвөө, эмээ нар шигээ урт насалж чадахгүй байж магадгүй” гэлээ.

Г.Доржханд

相关新闻
注释