Баруун зүгийн нутгаар цастай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-23 12:48:22

Энэ сарын  24-нд төв болон зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн зүгийн нутаг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. 

相关新闻
注释