“Эх дэлхий минь” олон улсын бөөгийн чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-23 10:32:29

“Эх дэлхий минь” олон улсын бөөгийн чуулган Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд өнөөдөр Франц, Швед, Швейцар, Мексик, БНСУ-ын бөө нар  үндэснийхээ зан үйл  бүхий бөөгийн үйлийг үйлдэх юм.

Дараа нь  бэсрэг наадам зохион байгуулна. Уг чуулганы хүрээнд өчигдөр эрдэм шинжилгээний бага хурал болсон. Тус хурлаар агаар ус, шороо гэсэн үндсэн сэдвийн хүрээнд агаарын бохирдол, байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхайн олборлолтын талаар тулгамдсан олон асуудлыг хөндөж илтгэл тавьсан юм.

Д.Өлзий

相关新闻
注释