АНУ "Эбола"-гийн вакцинд 38 сая доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2015-09-22 10:34:18

ВАШИНГТОН. /Sputnik/. “Эбола”-гийн вакцин гаргаж, түгээх зорилгоор АНУ-ын Засгийн газар “Regeneron Pharmaceuticals” эмийн компанид ирэх хоёр жилд 38 сая долларын санхүүжилт олгоно гэж АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам мэдэгдэв.

“Эбола”-гийн халдвар хамгийн сүүлд 2013 онд Гвинейд гарч, улмаар Либери, Сьерра-Леонд тархсан бөгөөд 28220 орчим хүн халдвар авч, тэдний 11291 нь нас барсан байна.

Халдвар авсан шинэ тохиолдол Сьерра-Леонд бүртгэгдээгүй 42 хоног боллоо. Ингэснээр тус улсад “Эбола”-гийн халдварыг дарлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага наймдугаар сард мэдэгдсэн боловч дараа нь халдвар авсан тохиолдол дахин илэрчээ.

Бие махбодь дахь “Эбола”-гийн хэмжээг багасгахын тулд моноклон эсрэг биетүүд “Эбола”-гийн вирусын уурагт нэвчин орж, вирусыг устгахын зэрэгцээ дархлааны системийн эсэргүүцлийг нэмэгдүүлж байна гэж АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам эмийг боловсруулах явцын талаар мэдэгджээ.

Өмнө нь АНУ-ын Засгийн газар халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Био-анагаах ухааны дэвшилтэт судалгаа, хөгжлийн газартай /BARDA/  эмчилгээний эм гарган авах талаар хамтран ажиллаж байжээ.

Д.Нямтулга

相关新闻
注释