Улиастай, Гурвалжингийн гүүрийг засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 17:27:06

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэх юм байна. 

Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг энэ сарын 25-ныг хүртэл Улиастайн гүүрний засварыг 9 дүгээр сарын 25-30-ны хооронд хийхээр төлөвлөжээ. Засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, зохицуулалтыг хийх юм байна.

 Б.Заяа

相关新闻
注释