Канад, Испани ажиглалтын нислэг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 15:43:49

МОСКВА. /Sputnik/. Канад болон Испанийн мэргэжилтнүүд энэ сарын 21-25-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч өнөөдөр мэдэгдэв.

Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг болсон “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд үүнд нийт 34 улс нэгдсэний дунд НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх, ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон орж байна. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.

Д.Нямтулга

 

相关新闻
注释