Уулархаг нутгаар нойтон цастай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-19 11:45:49

Энэ сарын 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд  ихэнх нутгаар, 22-нд  баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

相关新闻
注释