100 гаруй тонн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 16:37:59

Баянхонгор аймгийн Галуут сумын төрийн байгууллагууд  тус бүр 5 тонн, сумын хэмжээгээр 110 тонн хадлан бэлтгээд байна.

Энэхүү ажилд Сүмбэрийн Хоёрдугаар багийн малчин С.Энхбат, М.Жигжидсүрэн нар 20 шахам тонн хадлан бэлтгэж идэвхийлэн оролцжээ.
Галуут сумын нутаг Мөнгөөгийн ар хоолой, Балгант хайрханы ар хормой ХАМО иргэдийн ухсан нүх бүхий Шар хурууны талбайн өвсийг гар цахилгаан хадуураар хадаж, мал нүхэнд унаж үхэх аюулгүй болгожээ. Газрын гарч тааруу байсан ч дээрх хэмжээний хадлан үүцэлж амжсандаа хадланчид баяртай байна.

Б.Мөнхзул

 

相关新闻
注释