Украины өртэй холбоотой хэлэлцээ хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-16 13:58:20

ДУШАНБЕ. /TASS/. Украины төлөх ёстой гурван тэрбум долларын өртэй холбоотой хэлэлцээг ОХУ хийхгүй, энэ онд багтаан төлбөрийг авна гэж найдаж байна гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак өчигдөр мэдэгдэв.

“Бидний байр суурь хэвээрээ байгаа. Төлбөрийг хугацаандаа бүрэн авна” гэдгийг тэрбээр онцолсон байна.

Мөн тэрбээр, Украины өрийн асуудалд нааштай болзол тавихыг Олон улсын валютын сан зээлдүүлэгчдэд уриалсан нь гол төлөв хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад хандсан байх. Энэ ОХУ-тай холбоотой уриалга гэж бид үзэхгүй байгаа гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

相关新闻
注释