Хэнтий

2017 / 03 / 29 | Лхагва 13:34

Хэнтий /МОНЦАМЭ/. Монос косметик компаниас зарласан “Монголын сайхан үстэй бүсгүй” шалгаруулах фэйсбүүк уралдааны нэгдүгээр шат амжилттай зохион байгуулагдаж, шилдэг гурван оролцогчийн нэгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Цэнгэлбаатарын Ууганчимэг хэмээх бүсгүй шалгарчээ.

2017 / 03 / 29 | Лхагва 11:36

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан дулаан хангамж, цэвэр ус бүхий 24 айлын жишиг сууцыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

2017 / 03 / 29 | Лхагва 11:16

Хэнтий /МОНЦАМЭ/. 2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын II давааны нээлтийн арга хэмжээ "Цахим хэрэглээг бууруулж цаглашгүй оюунаараа уралдъя" уриан дор энэ сарын 28-нд Чингис хотод зохион байгууллаа.

2017 / 03 / 28 | Мягмар 19:37

Хэнтий /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Ном уншицгаая“ хөдөлгөөнийг өрнүүлэхээр төлөвлөжээ.

2017 / 03 / 28 | Мягмар 18:38

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны А/66 дугаар захирамжаар томилогдсон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулгаар ахлуулсан сургууль удирдах ажлын хэсэг Цэнхэрмандал суманд ажиллаж байна.

2017 / 03 / 28 | Мягмар 18:23

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авч Цагдаагийн албан хаагчийн тангарагаа өргөлөө. 

2017 / 03 / 27 | Даваа 23:13

Хэнтий /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат нар хамтран ажиллаж, иргэдийн олон тооны малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчиллаа.

2017 / 03 / 27 | Даваа 23:08

Хэнтий /МОНЦАМЭ/. “Дэлхийн усны өдөр” ийн хүрээнд зохион байгуулагдсан “Ус ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Хэрэв Хэнтийчүүд аммиактай ус уувал, энэ бол эмгэнэл шүү" хэмээн онцлов.

2017 / 03 / 27 | Даваа 22:57

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж байгаа ажилгүйчүүд хоёрдугаар сарын байдлаар 1074 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хүнээр буюу 2.0 хувиар өсчээ.

2017 / 03 / 27 | Даваа 22:51

Хэнтий /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн-2017” саяхан боллоо. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын БХБХэлтсийн дарга Д.Баттулгаас тодруулж ярилцлаа.

Pages