Сүхбаатар

2017 / 02 / 20 | Даваа 18:26

Сүхбаатар аймагт малын шүлхий өвчний дэгдэлт нэмэгдсэн  хэвээр байна. Түмэнцогт болон Баяндэлгэр сумдад өвчний шинэ голомт илэрчээ. Түмэнцогт суманд гурван голомт илрээд байгаа бөгөөд сумын төв дээр нь гэхэд 50 гаруй үхэр өвчлөн устгалд орсон байна. Харин хамгийн сүүлд илэрсэн Баяндэлгэр суманд хоёр голомтонд 18 үхэр өвчилж, мөн бүгд устгалд оржээ.

2017 / 02 / 20 | Даваа 16:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын зүгээс багш, дасгалжуулагчиддаа 14,5 сая төгрөгийн өртөг бүхий спортын хэрэглэгдэхүүн, материал хүлээлгэн өглөө.

2017 / 02 / 20 | Даваа 16:06

Сүхбаатар аймагт малын амьтны гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор сүү, цагаан идээний эрэлт ихсэж, нийлүүлэлт багасчээ. Тиймээс үнийн хувьд өнгөрсөн жилүүдээс өсөх хандлагатай байгааг худалдаачид хэлж байна.

2017 / 02 / 20 | Даваа 15:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт 1407 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Энэ нь 2015 оны улсын тооллогын дүн бөгөөд тус тооллогыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.  2015 оны тооллогоор Сүхбаатар аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгал таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ.

2017 / 02 / 17 | Баасан 15:13

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 онд хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, цаасан дээрх зүйлээ ажил хэрэг болгох нөхцөл нь бүрдсэн. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Сүхбаатар аймгийг үйлдвэрлэгч аймаг болгон, үүгээрээ дамжуулан 3000 орчим ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ.

2017 / 02 / 17 | Баасан 11:04

Сүхбаатар аймагт, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 72,6 сая төгрөг зарцуулж халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодис, багаж хэрэгслэлийг голомт бүхий сумдад нийлүүллээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 17:28

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан өнөөдөр болж,  засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болоод аймгийн 2017 оны төсвийг баталлаа.

2017 / 02 / 16 | Пүрэв 16:13

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны эхний 1 дүгээр сард нийт 30 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 12 гэмт хэргээр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэмт хэргийн улмаас таван хүн амь насаа алдаж, 17 хүнд хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтээд байна. Амь насаа алдагсадын ихэнх нь зам тээврийн ослоор эндсэн  байна.

2017 / 02 / 16 | Пүрэв 10:29

Сүхбаатар аймагт энэ онд нийт 3 сая 30,5 мянган мал өвөлжиж байгаа. Энэ өвлийн хувьд малын  хорогдол урьд жилийнхээс буурсан ч, өвчний улмаас хорогдсон малын тоо эрс өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

2017 / 02 / 15 | Лхагва 17:57

Сүхбаатар аймгийн төсвийн зарлага санхүүжилт 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 1,1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2,1 тэрбум мөгрөг буюу 34,6 хувиар буурсан байна. Зарлага ингэж буурах болсон гол шалтгаан нь аймгийн төсвийг батлаагүй байгаатай холбоотой юм байна.

Pages