Дундговь

2017 / 01 / 18 | Лхагва 14:48

Томуугийн өвчлөл буурахгүй байна. Эрүүл мэндийн газраас долоо хоног бүр томуугийн харуулдан тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын хоёр дахь долоо хоногт амбулаторийн үзлэгийн 13.3 хувь, яаралттай тусламжийн дуудлагын 25.4 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлсэн байна. Энэ нь урьд долоо хоногоос 1.1- 4.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

2017 / 01 / 18 | Лхагва 13:13

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Сүм Хөх бүрдийн нуурыг сэргээж аялал жуулчлалын цогцолбор болгоно хэмээн орон нутгийн хөгжлийн сангаас 1.2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Энд хийсэн бүтээн байгуулалт дуусч, өнгөрсөн намар ашиглалтад хүлээн авсан бөгөөд харин үүнийгээ хэрхэн ашиглаж, аялал жуулчлалыг татах вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байгаа юм.

2017 / 01 / 18 | Лхагва 12:15

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн малчин Д. Сайнбаяр сумынхаа цаг уурын өртөөнд зөөврийн компьютер бэлэглэжээ.

2017 / 01 / 17 | Мягмар 14:12

Дундговь аймгийн төрийн байгууллагууд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдах ажилтнуудад зориулсан семинар өнөө өглөө аймгийн ЗДТГ- ын хурлын танхимд эхэллээ.

2017 / 01 / 17 | Мягмар 08:28

Дундговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын дарга, сумын Засаг дарга нарын ажлын хариуцлага, сахилга дэг журмыг өндөржүүлэх үүрэг өгсөн байна. Үүний тулд мөрдөж хэвшүүлэх хэд хэдэн зүйлийг жагсаажээ.

2017 / 01 / 16 | Даваа 22:42

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр уран бүтээлч хүүхдүүдийнхээ тоглолтыг ирэх зун жуулчдад сонирхуулахаар аялал жуулчлалын маршрутад оруулж байна.

2017 / 01 / 16 | Даваа 22:12

Улсын сайн малчин шалгаруулах болзолд өөрчлөлт орж, улсын аварга малчин шалгаруулах болсонтой холбогдуулан Дундговь аймгийн сайн  малчин шалгаруулах журмыг шинэчлэн гаргасан байна.

2017 / 01 / 16 | Даваа 20:49

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 0- 5 хүртэлх насны хүүхдэд уулгах дан найрлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЭМГ-ын даргын албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

2017 / 01 / 16 | Даваа 18:42

Цас хагалах болон автомашин чирэх зориулалтаар ашиглах Foton маркийн дунд оврын тракторыг ОБЕГ Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.Хангайн бүсийн голдуухан аймгуудын ОБГ- т ийм трактор өгсөн бөгөөд говийн бүсээс Дундговь аймагт ногджээ.

2017 / 01 / 16 | Даваа 17:31

Энэ онд Мандалговь хотод шинэ цэвэрлэх байгууламж барих томоохон ажил Барилга хот байгуулалтын сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагджээ.

Pages