Дорнод

2017 / 02 / 17 | Баасан 20:26

Дорнод аймгийн төвд гаднын орноос болон өөр аймаг, хотоос ирсэн иргэдийг Чойбалсан хоттой танилцуулах аялал жуулчлалын маршруттай боллоо.

2017 / 02 / 17 | Баасан 19:48

Улаанбаатар хотод хүн амины онц ноцтой хэрэг үйлдэж, улмаар олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Дорнод аймгийн Хавиргын боомтоор энэ сарын 15-ны өдөр шилжүүлэн авлаа.

2017 / 02 / 17 | Баасан 18:53

Дорнод аймгийн төвд “Сар шинийн өнгө 2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.

2017 / 02 / 17 | Баасан 16:04

Дорнод аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ 2017” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний хүрээнд Замын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

2017 / 02 / 17 | Баасан 15:23

Дорнод аймгийн 14 сумын залуучуудын дунд “Спирт үү, спорт уу” уриатай гар бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.

2017 / 02 / 17 | Баасан 13:31

Дорнод аймгийн Матад суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний гаралт нэмэгдсээр байна. Матад сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 өрхийн 628 толгой мал өвчилснөөс 617-г нь устгаж, шүлхийн шинж тэмдэг илэрсэн 11 толгой малыг устгалд оруулахаар ажиллаж байна гэж тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.

2017 / 02 / 16 | Пүрэв 16:38

Дорнод аймгийн төвийн эмийн сангуудыг сар сараар ээлжлүүлэн уртасгасан цагаар ажиллуулах Чойбалсан хотын захирагчийн захирамжийн хугацаа дууссанаар одоогоор Дорнод эм хангамж, Тусч фарм эмийн сангууд 24 цагийн турш иргэдэд үйлчилж байна.

2017 / 02 / 16 | Пүрэв 12:01

Дорнодоос БНХАУ-ын Манжуур хотыг зорьж явсан зургаан хүн осолд орж газар дээрээ амиа алдлаа. Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээгээр хүмүүс тээвэрлэж явсан машины жолооч нь Өвөрмонгол хүн байжээ.

2017 / 02 / 15 | Лхагва 21:07

Он гарсаар Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд 6 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, 21,3 сая төгрөгийн хохирол учирчээ. Харин гал унтраагчид 73 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

2017 / 02 / 15 | Лхагва 20:54

10-аадхан хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар муудсаар байгааг хүнсний худалдаачид хэлж байна. Угтаа чадах ядахаараа бэлтгэл базааж байгаа ч эрэлт ихэсвэл үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчилснээр яг энэ өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 5-15 хувиар өссөн нь иргэдэд дарамт үүсгэж байгаа ажээ.  

Pages