Дорноговь

2017 / 01 / 18 | Лхагва 12:10

Дорноговь аймгийн Засаг дарга тэргүүтэй сум, агентлагийн дарга нарын төлөөлөл энэ сарын 12-13-нд  Эрээн хотод зочилж тус хотын удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

2017 / 01 / 13 | Баасан 17:43

Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээндээ 2016 онд 500 гаруй сая төгрөгийн өртэй байжээ. Дээрх өрийн 370 гаруй сая нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өр байсан бөгөөд үүний 316 сая төгрөг  нь эмийн өр аж. Харин өрийг барагдуулжээ.

2017 / 01 / 13 | Баасан 17:09

Томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн даатгалын  Үндэсний зөвлөлийн  энэ оны нэгдүгээр  сарын 07-ны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн  0-5 насны хүүхдүүдэд үнэгүй эм олгохоор  шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн хүрээнд үнэгүй эмийг  Дорноговь аймгийн төв Сайншанд сумын долоон эмийн сан, Замын-Үүд сумын гурван эмийн сан, бусад 10 сумын, эмийн сангаар олгож байгаа аж.

2017 / 01 / 13 | Баасан 16:34

Энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд томуугийн улмаас 126 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

2017 / 01 / 13 | Баасан 16:04

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ онд Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын “Хөгжил-5” хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн ариутгал, хог хаягдлын халдваргүйтлийн өрөө байрыг засварлахаас гадна тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

2017 / 01 / 13 | Баасан 15:36

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Монголын алт” ХХК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандах нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээг зурсан. Гэрээний дагуу “МАК” ХХК Дорноговь  аймгийн Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа “Хөх цавын” цементийн үйлдвэртээ ажиллах хүчнийг орон нутгаас бэлтгэж эхлэлээ тавилаа.

2017 / 01 / 13 | Баасан 14:36

Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиа өлгийдөөд 25 жил болжээ. Хүний эрх, эрч чөлөө хийгээд нийгмийн суурь асуудлыг бүхэлд нь зохицуулсан “Эцэг” хуулийн үзэл санаа нь тусгаар  Монгол Улсын  нийгмийн хөгжлийг залуурдаж, улсын  үнэт зүйлийг тодорхойлж ирсэн байдаг.

2017 / 01 / 12 | Пүрэв 10:45

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ оны нэгдүгээр сарын 05-нд  захирамж гаргаж Айраг сумын Засаг дарга С.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд Л.Мөнхжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.

2017 / 01 / 11 | Лхагва 12:46

Дорноговь аймгийн иргэд  Нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөхөөр ихээхэн дараалал үүсдэг байсныг арилгахаар Өрхийн эмнэлэг, сумын эмнэлгээс сорьц тээвэрлэх ажлыг Нэгдсэн эмнэлгээс санаачилж эхлүүлжээ.

2017 / 01 / 11 | Лхагва 12:40

Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, “МАК” ХХК хамтран “Ажлын байр-амьдралын баталгаа” хөдөлмөрийн яармагийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Сайншанд хотын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Pages