Говь-Алтай

2017 / 03 / 20 | Даваа 15:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зохион байгуулан өнгөрөгч онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 60 малчин өрхийг малжуулсан байна.

2017 / 03 / 20 | Даваа 15:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээгээр өмнөх оноос малчин өрх 245, мал бүхий өрхийн тоо 330 нэмэгдэж энэ онд нийт 6903 малчин өрх, 9932 мал бүхий өрхтэй болоод байна.

2017 / 03 / 20 | Даваа 15:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээгээр 417 өрхийн 2371 хүн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг сар бүр авдаг байна.

2017 / 03 / 10 | Баасан 22:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “Сулин дэнж” хоршоо Монголын ХААХҮХ-ны оны шилдэг аж ахуйн нэгж тэргүүний хоршоогоор шалгарч өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнууллаа.

2017 / 03 / 10 | Баасан 22:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын бэлгэдэл шинэчлэх уралдаанд Шарга сумын М.Золбаярын бүтээл тэргүүн байранд шалгарчээ.

2017 / 03 / 10 | Баасан 22:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай нутгаас төрсөн Монголын уран зохиолын ноён сүмбэр оргилуудын нэг Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа юм.

2017 / 02 / 14 | Мягмар 19:49

“Монголын бартаат замын авто спортын холбоо”-ноос санаачлан говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах гурван автомашиныг Говь-Алтай аймаг дахь "Говийн их дархан цаазат газар"-ын хамгаалах санд хүлээлгэн өглөө.

2017 / 02 / 14 | Мягмар 19:47

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд 471 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаас өнөөдрийн байдлаар 380 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүрдүүлэлт 80 хувьтай байна.

2017 / 02 / 14 | Мягмар 19:46

Жил бүрийн цагаан сарын босгон дээр улс, аймгийн хэмжээгээр аварга малчдаа тодруулдаг уламжлалтай. Говь-Алтай аймгийн тухайд гал тахиа жилийн өмнөхөн таван малчин Улсын аварга цол хүртлээ.

2017 / 01 / 30 | Даваа 21:43

Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас олноороо үхэж үрэгдсээр байна.

Pages