Булган

2017 / 03 / 29 | Лхагва 16:42

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх 5-р сарын эхээр болно. Тус аймагт цэрэг татлагын зардлыг бууруулах, эцэг эхчүүдэд учрах чирэгдлийг багасгах зорилгоор цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг тухайн орон нутагт хийж, эрүүл мэндээр тэнцсэн залуучуудыг аймгийн төвд нэгдсэн комиссоор оруулж цэргийн албанд мордуулдаг юм.

2017 / 03 / 29 | Лхагва 16:40

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд дэлгүүр ухаж хулгай хийсэн хэргийг хяналтын камер ашиглан цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Батчулуун, эрүүгийн төлөөлөгч, ахмад Б.Нэргүйбаатар, мөрдөн байцаагч, дэслэгч Б.Батбаяр, оператор цагдаа, ахлах ахлагч С.Ганзориг, жолооч цагдаа, дэд ахлагч Г.Нямдорж нар шуурхай илрүүллээ.

2017 / 03 / 29 | Лхагва 12:36

Булган /МОНЦАМЭ/. Ойн нөөцөөс бэлтгэх модны үндсэн болон арчилгаа цэвэрлэгээний огтлолтын хэмжээ багасаж байгаа учраас энэ жил шинээр нэмж ойгоос мод бэлтгэх эрх олгохгүй байхаар “Ашиглагч нь хамгаалагч байя“ сэдэвт ойн байгууллагын ажилчдын зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгалаа.

2017 / 03 / 28 | Мягмар 19:21

Булган /МОНЦАМЭ/6 Булган аймгийн биеийн тамир, спортын газрын түүхт 70 жилийн ойг ирэх 9-р сард тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.

2017 / 03 / 28 | Мягмар 16:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу шинээр тангараг өргөлөө.

2017 / 03 / 28 | Мягмар 10:33

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн "Урлаг дизайны академийн" сургалтын төв ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор Булган сум, Орхон, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны 20 суралцагчтайгаар монгол, европ хувцасны оёдол, эсгүүр хийх хосолсон сургалтыг зохион байгууллаа.

2017 / 03 / 28 | Мягмар 09:39

Булган /МОНЦАМЭ/ Хөдөөгийнхний өвөлжөө, хаваржааны амбаарыг ухан хулгай хийж малчдыг эд хөрөнгө, дулаан хувцаснаас нь салгадаг гэмт хэрэг гардаг. Саяхан Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бямбадорж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Банзрагч, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нэргүйбаатар нар ийм нэгэн хэргийг 4 сарын дараа нөхөн илрүүлэн шалгаж байна. 

2017 / 03 / 27 | Даваа 19:40

Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар, хурандаа генерал “залуу жанжин” Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулан Булган аймагт батлах хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахаар зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Батлах хамгаалахын төв архивынхан тус аймагт ажиллалаа.

2017 / 03 / 27 | Даваа 17:24

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчдөөс санаачлан "Эрэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгууллаа.

2017 / 03 / 27 | Даваа 17:22

Булган /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан хэрэгжүүлсэн “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Булган аймгийн  Булган сумын 7 байгууллагын 60 гаруй албан хаагч, иргэн оролцлоо.

Pages