Архангай

2017 / 03 / 29 | Лхагва 15:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд цас их орж, хаваржилт хүндэрснээс мал жилбэ муутай, том малын болоод төлийн хорогдол их гарч байгааг сумын удирдлагууд хэлж байна.

2017 / 03 / 29 | Лхагва 14:09

Архангай /МОНЦАМЭ/. Монгол улсын өсвөрийн ширээний теннисний 2017 оны УАШ тэмцээнээс Архангай аймгийн тамирчдын 12-оос доош насны багийн тамирчид хүрэл медаль хүртжээ.

2017 / 03 / 29 | Лхагва 13:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Монгол Улсын  начин, самбо, жүдо бөхийн спортын мастер Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 3-р сарын 27-ны өдөр Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн зааланд боллоо.

2017 / 03 / 28 | Мягмар 18:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газар өнөөдөр цагдаагийн албаны тухай шинэ хуулиа хүлээн авлаа. Мөн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчдын тангараг өөрчлөгдсөн тул албан хаагчид шинэ тангарагаа өргөлөө.

2017 / 03 / 27 | Даваа 19:12

Архангай /МОНЦАМЭ/. Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр боллоо.

2017 / 03 / 26 | Ням 11:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.

2017 / 03 / 24 | Баасан 14:22

Архангай /МОНЦАМЭ/. Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр болно.

2017 / 03 / 24 | Баасан 12:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог хангах нь“ сэдэвт хэлэлцүүлгийг Орхон – Чулуут голын сав газрын захиргаанаас зохион байгууллаа.

2017 / 03 / 22 | Лхагва 18:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооноос 2017 оны  идэрчүүдийн хангайн бүсийн аймгуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа.

2017 / 03 / 22 | Лхагва 10:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ФЛОМ ОУБ-аар дамжуулан “Гэгээн ирээдүй” өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төслийг Финландын Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлэн 2017, 2018 онуудад хэрэгжүүлж эхэллээ. Хэдий өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж байгаа ч эрчүүд ч төсөлд хамрагдах юм.

Pages