Хууль

2017 / 03 / 30 | Пүрэв 12:07

Улаанбаатар / МОНЦАМЭ/.“Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөгийг завшсан гэх хэрэгт буруутгагдсан Г.Дэнзэн нарын таван иргэнийг шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цгаас эхлэн үргэлжилж байна. 

2017 / 03 / 29 | Лхагва 18:12

Улаанбаатар / МОНЦАМЭ/ . "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу  хэрэгжихэд бэлэн болсон байна.

2017 / 03 / 29 | Лхагва 17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая завсарлалаа.

2017 / 03 / 29 | Лхагва 15:56

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалтыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

2017 / 03 / 29 | Лхагва 15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд  С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна.

2017 / 03 / 29 | Лхагва 14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх дөрөвдүгээр сарын 4-нд БНХАУ- ын хувьд ханш нээх өдөр болно. Үүнтэй холбогдуулан хятад улс хилийн боомтууд амрах юм байна.

2017 / 03 / 29 | Лхагва 14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна.

2017 / 03 / 29 | Лхагва 13:45

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт "Приус 11" маркийн 5866УНУ улсын дугаартай автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна.

2017 / 03 / 29 | Лхагва 13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол-Энэтхэг улсын хамтарсан "Нүүдэлчин заан" тусгай хүчний сургуульд оролцох Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Суреш Бабу, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очир болон албаны бусад хүмүүс оролцов.

2017 / 03 / 29 | Лхагва 13:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах нэмэлт сонгон шалгаруулалт зарлаж байна.

Pages